2026 ОНЫ 02 САРЫН 04, ЛХАГВА ГАРИГ

Салбарын мэдээ

Тус сургалтад Нийтийн халуун ус, сауны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах зорилготой “Тохирлын үнэлгээнд хамрагдах, стандарт хэрэглэх ” сэдэвт сургалт 2026 оны 01-р сарын 30 ны өдөр Стандарт хэмжил зүйн хэлтсийн сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 
Сургалтад Өлгий сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 12 аж ахуйн нэгж, иргэний төлөөллүүд оролцов.
2026/02/02
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА С.БАТБААТАР АЙМГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА НАРТАЙ ЦАХИМААР ХУРАЛДЛАА
�� Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар 21 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргатай цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө. Тэрбээр 2026 онд хэрэгжүүлэх бодлого, зорилт, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулж, орон нутгийн нэгжүүдийн санал, байр суурийг сонссон юм. 
�� Тодруулбал, орон нутгийн лабораторийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, бүтээгдэхүүний баталгаажуулалт, тохирлын үнэлгээний тогтолцоог сайжруулах, нэгдсэн стандарт, жишигт нийцүүлэх чиглэл болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.
�� Мөн аймаг, орон нутгийн хэмжээнд тулгамдаж буй бодит нөхцөл байдал, санал хүсэлтийг нэгтгэж, цаашдын бодлого, шийдвэртээ тусгаж ажиллахаа илэрхийлсэн юм.
2026/02/02
Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам", Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2023 оны 98 дугаар тушаал "Аргачлал, загвар батлах тухай" тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдын 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталлаа.
2026/02/02
�� ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИЙГШИЛ
Хүнсний бүтээгдэхүүний чийгшил гэдэг нь тухайн хүнсний бүтээгдэхүүн дотор агуулагдаж байгаа усны хэмжээг илэрхийлдэг бөгөөд энэ нь бүтээгдэхүүний чанар, хадгалах хугацаа, бүтэц, амт, жин зэрэгт шууд нөлөөлдөг чухал үзүүлэлт юм.
Хүнсний бүтээгдэхүүний чийг алдагдал нь зөвхөн бүтээгдэхүүний чанарыг бууруулаад зогсохгүй, хүний биед ус, витамин, шим тэжээлийн дутагдал, хоол шингээлт, бодисын солилцооны алдагдал зэрэг нөлөө үзүүлдэг. Чийгшлийн утгыг ихэвчлэн хувиар (%) илэрхийлдэг.
��ЧИЙГ АЛДАГДЛЫН ШАЛТГААН
Хүнсний бүтээгдэхүүнд чийг алдагдах гол шалтгаан нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой бөгөөд үүнд:
• Хэт халуун эсвэл хуурай орчинд хадгалах үед хүнсний ус ууршиж, бүтэц нь хуурайшдаг.
• Сав баглаа боодол битүүмж муутай үед агаарт агуулагдах чийгтэй харилцан үйлчилж, ус ууршин алдагддаг.
• Технологийн орц, найрлагын харьцаа алдагдах үед чийгийн тэнцвэр өөрчлөгдөнө.
• Хүнсийг удаан хугацаанд хадгалах үед ус аажмаар алдагдаж, бүтэц нь өөрчлөгддөг.
��ЧИЙГ АЛДАГДАЛ ХҮНСНИЙ ЧАНАРТ ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
Хүнсний бүтээгдэхүүнд чийг алдагдсанаар чанар дараах байдлаар өөрчлөгдөнө:
• Бүтэц нь хатаж, хатуурч, бутрамтгай болдог.
• Амт, үнэр нь алдагдаж, шинэлэг байдал буурдаг.
• Шим тэжээл буурч, витамин, уураг, нүүрс ус задрах боломжтой болдог.
• Бичил биетэн үржиж, хүнс муудах эсвэл хатаж, хэрэглэхэд тохиромжгүй болох эрсдэлтэй.
��ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИЙГ АЛДАГДЛЫН ХҮНИЙ БИЕД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
• Шим тэжээлийн дутагдал:Чийг алдагдсан хүнс нь усанд уусдаг витамин (жишээлбэл, C ба B бүлгийн витаминууд)-ийг алдаж, тогтмол хэрэглэвэл дархлаа сулрах, арьс хуурайших, хоол боловсруулах системийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлнө.
• Хоол шингэлтийн асуудал: Хуурай, хатсан хүнс ходоодонд удаан шингэж, шингэний тэнцвэрийг алдагдуулснаар бөөлжилт, өтгөн хаталт үүсгэж болзошгүй.
• Амны хөндийн асуудал: Хуурай хүнсийг зажлах үед шүлс ялгаралт ихсэж, ам хатах, амны салст цочрох эрсдэлтэй.
• Эрчим хүч ба бодисын солилцоо буурах: Ус нь бодисын солилцоо болон шим тэжээлийн тээвэрлэлтийн гол оролцогч тул ус дутагдалтай хүнс тогтмол хэрэглэх нь ядаргаа, сульдаа үүсгэнэ.
��ЛАБОРАТОРИЙН НӨХЦӨЛД ЧИЙГ ТОДОРХОЙЛОХ 
ҮНДСЭН АРГУУД
Хүнсний бүтээгдэхүүний чийгийг лабораторийн нөхцөлд тодорхойлох олон арга байдаг бөгөөд хамгийн өргөн хэрэглэгддэг аргууд нь:
��ХАТААХ ЖИНГИЙН АРГА :
Энэхүү стандарт аргаар дээжийг тодорхой температурт хатааж, алдсан жингийн зөрүүгээр усны агууламжийг тооцдог.
��ХУРДАН АРГА:
Дээжийг хэт улаан туяа эсвэл галоген гэрлээр халааж, ууршсан усны хэмжээг автоматаар тодорхойлдог.
��КАРЛ ФИШЕР ТИТРЛЭЛТ:
Маш бага чийг (0.01–1%) тодорхойлоход ашиглагддаг өндөр нарийвчлалтай арга бөгөөд тослог бүтээгдэхүүн, нунтаг болон эмийн түүхий эдэд тохиромжтой.
Эдгээр аргуудыг бүтээгдэхүүний төрөл, чийгийн хэмжээ болон нарийвчлалын шаардлагаас хамааран сонгодог.
��Чийгшлийн ач холбогдол
Хүнсний бүтээгдэхүүний чийг багатай байх нь хадгалалт сайн, хөгц мөөгөнцөр үүсэхээс сэргийлэх давуу талтай. Харин чийг ихтэй байх нь хүнсийг хурдан муудах, бичил биетэн өсөх нөхцөлийг бүрдүүлдэг.
✅ Бүтээгдэхүүний чийгийн хэмжээг тухайн хүнсний бүтээгдэхүүний шинж чанар, хадгалалтын нөхцөл, хэрэглээний зориулалтаас хамаарч холбогдох техникийн шаардлага болон Монгол Улсад мөрдөгдөж буй MNS стандартуудын дагуу тогтоодог. Эдгээр стандартууд нь бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын түвшинг хангах зорилготой бөгөөд чийгийн дээд болон доод зөвшөөрөгдөх хязгаарыг нарийвчлан тодорхойлсон байдаг.
2026/02/02
Хэлтсийн даргын дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн 2026 оны 02-p хурал 01 сарын 16-ны өдөр хуралдлаа. Тус хурлаар 2 аж ахуйн нэгж, 3 иргэний 4 үйлчилгээ, 1 төрлийн бүтээгдэхүүнд  тохирлын гэрчилгээний хугацаа сунгах хүсэлт гаргасан.
 Хавсралтад нэр заагдсан 1 аж ахуйн нэгж 3 иргэний  4 үйлчилгээнд, 1 аж ахуйн нэгжийн 1 төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээ хэрэглэх эрхийг 2 жилийн хугацаатайгаар олгохоор шийдвэрлэлээ.
2026/01/29
 Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, чадавх, цаашдын хөгжлийн чиг хандлагатай танилцан, албан хаагчидтай уулзаж, санал солилцлоо.
�� Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори нь Монгол хүний өдөр тутам хэрэглэж буй хүнс эрүүл, аюулгүй эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүрэн тодорхойлох стратегийн ач холбогдол бүхий байгууллага юм.
�� Засгийн газар хүнсний аюулгүй байдлыг зөвхөн салбарын асуудал бус, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой хөгжил, ирээдүй хойч үеийн эрүүл мэндийн баталгаа хэмээн үзэж, энэ чиглэлийн бодлого, хөрөнгө оруулалтыг цаашид ч тасралтгүй үргэлжлүүлэн лабораторийг хөгжүүлэхээр зорьж байгаа билээ.
�� Шадар сайд Х.Ганхуяг: “Хүнсний аюулгүй байдал нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл гэдгийг онцлоод, лавлагаа лабораторийн чадавхыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шинжилгээний нэр төрлийг өргөжүүлэх, боловсон хүчний бэлтгэл, сургалтыг сайжруулах шаардлагатайг тэмдэглэлээ. Мөн лабораторийн үйл ажиллагааг бүсчилсэн байдлаар өргөжүүлж, орон нутгийн лабораториудтай уялдаа холбоотой, нэгдсэн стандарт, арга зүйгээр ажиллах нь чухал” гэдгийг дурдав.
�� Түүнчлэн Шадар сайд Х.Ганхуяг олон улсын жишигт нийцсэн лабораторийн тогтолцоог бүрдүүлэх, экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүний хяналт, баталгаажуулалтыг шуурхай, найдвартай хийх нөхцөлийг хангах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
�� Харин Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар: “Сүүлийн жилүүдэд Засгийн газраас тус лабораторийн чадавхыг бэхжүүлэхэд онцгой анхаарч, 2024–2025 онд 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн шинжилгээний чадамж 85 хувьд хүрсэн. Энэ нь хүнсний аюулгүй байдлын хяналт, тандалт, эрсдэлийн үнэлгээг нотолгоонд суурилан хэрэгжүүлэх бодит боломжийг бүрдүүлсэн чухал алхам болсон” хэмээн танилцууллаа.
�� Дашрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай улсад хүнсэн дэх бичил хуванцар, генийн өөрчлөлттэй хүнс, мөн хүнсний сав, баглаа боодлоос хүнсэнд дамжин орж болзошгүй хорт нэгдлүүдийн шинжилгээ хараахан нэвтрээгүй байна. Цаашид эдгээр шинжилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, хүнсний эрсдэлийг урьдчилан илрүүлэх, олон улсын худалдаа, экспортын шаардлагыг хангах бодлогыг тууштай хэрэгжүүлнэ. Ингэснээр төрийн хяналт, шинжилгээний тогтолцоо бэхжиж, иргэдийн итгэл нэмэгдэн, Монгол хүний эрүүл, аюулгүй хүнс хэрэглэх эрх бодитойгоор хангагдах юм.
2026/01/29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих, төр, орон нутгийн өмчийн байгууллагуудтай холбох, дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг олшруулах, үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих зорилготой юм.
�� Үзэсгэлэнгийн үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар “Үндэсний үйлдвэрлэлийг баталгаажуулалтаар дэмжих нь” сэдвээр илтгэл тавьж, үндэсний үйлдвэрлэгчдийг олон улсын зах зээлд гаргахад чиглэсэн баталгаажуулалтын ач холбогдол, цаашид экспортыг дэмжих хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 
�� Үндэсний үйлдвэрлэлд баталгаажуулалт хийснээр зах зээлд итгэл нэмэгдэх, борлуулалт, экспортын боломж тэлэх, төрийн худалдан авалтад оролцох нөхцөл бүрдэх, чанар, аюулгүй байдлын түвшин сайжрах, брэндийн үнэлэмж өсөх олон давуу талтай аж. 
�� Тус үзэсгэлэнд чанар стандартын шаардлагаа хангасан тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр эрхлэгч, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, уул уурхайн томоохон компаниуд оролцож байна.
✅ Дашрамд дурдахад тус үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын бодлого, хөтөлбөрүүдтэй уялдан хэрэгжиж, төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан үндэсний үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэжээ
2026/01/29
Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн бодлогын газрын Хэмжил зүйн хүрээлэнгээс Массын хэмжлийн төрлөөр шалгалт тохируулгын үйл ажиллагаа эрхэлдэг лабораториудын дунд эталон туухай болон электрон жингээр шалгалт тохируулгын ажилтны ур чадварыг үнэлэх, хэмжлийн үр дүнгийн үнэн бодит байдлыг хангах, харьцуулах, чанар хангалтыг сайжруулах зорилгоор “Үндэсний лаборатори хоорондын харьцуулалт-2025 (MASM.M.M-03”)-ыг зохион байгууллаа.
���� Үндэсний лаборатори хоорондын харьцуулалтад тус газрын Хэмжил зүйн бодлогын газрын Шалгалт тохируулгын хэлтэс, Төв, Дундговь, Дархан-уул, Сэлэнгэ, Дорнод, Орхон, Архангай, Завхан, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтэс, Метро лаб сивил консалтинг ХХК, Зэвсэгт хүчний Нэгдсэн лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК, Эталон хэмжүүр ХХК, Хэмжих хэрэгсэл ХХК зэрэг нийт 18 хэлтэс, аж ахуйн нэгж, байгууллагуудын лаборатори оролцлоо.
�� Тус харьцуулалтад холбогдох лабораториуд идэвхтэй оролцож, хэмжилтийн үр дүнгээ харьцуулан үнэлж, хэмжлийн шалгалт тохируулгын чадавх, нарийвчлалыг баталгаажуулах, шалгалт тохируулгын ажилтны ур чадварыг MNS ISO/IEC 17025:2018 стандартын шаардлагад нийцүүлэх чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
�� Үндэсний лаборатори хоорондын харьцуулалтын үр дүн нь массын хэмжлийн салбарт хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, лабораториудын хэмжлийн шалгалт тохируулгын чадавх, чанар хангалт, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан юм.
�� Дээрх үндэсний лаборатори хоорондын харьцуулалтад оролцсон  лабораториудын үр дүн нь Үндэсний хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, хэмжлийн шалгалт тохируулгын чадавхаа сайжруулах, Үндэсний итгэмжлэлийн тогтолцооны шалгуур үзүүлэлт болон холбогдох стандартын шаардлагыг хангах, хэмжил зүйн стратеги төлөвлөгөөний дагуу хэмжлийн шалгалт тохируулгын чадавхаа олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ, хэлэлцээрийн дагуу олон улсын худалдаан дах саад тотгорыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
2026/01/29

Фото мэдээ

2025/12/31
2025/12/27
2025/12/27
2025/12/27
2025/12/27
2025/12/27
2025/12/27
2025/12/27

Видео мэдээ

2026/02/04
Ерөнхий сайд Г.Занданшатар: Бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх нь чухал.
2026/02/02
Ерөнхий сайд Г.Занданшатар: Бүтээгдэхүүний 644 нэр төрлийн стандарт дотроос 150 нэр төрлийн стандартыг дотоодын үйлдвэрүүд баталгаажуулаад байна.
2026/02/02
Ерөнхий сайд Г.Занданшатар: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн сургалт, зөвлөгөөг тогтмол зохион байгуулж, стандарт нэвтрүүлэх үйл явцыг эрчимжүүлэх шаардлагатай.
2026/02/02
�� “Нэг асуулт, нэг хариулт” буланг СХЗГ-ын   Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвөөс эхлүүлж байна. 
�� Бид иргэдээс хамгийн түгээмэл ирдэг Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой асуултуудад товч, ойлгомжтой байдлаар хариулах болно.
Асуулт: Эталон цаг гэж юу вэ?
2026/02/02
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР: ЗАСГИЙН ГАЗАР ЧАНАР, СТАНДАРТ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЗОРИЛТЫГ ТУУШТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026/01/28

Зөвлөгөө, зөвлөмж

"АЮУЛГҮЙ ТЭМДЭГ" гэж бүтээгдэхүүн нь техникийн зохисуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж байгааг тодорхойлсон тэмдэглэгээ.
2025/12/24
2025/12/24
2025/12/24
2025/12/24
Аюулгүйн тэмдэг гэж юу вэ ?
2025/12/18
Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам
2025/12/12

Нийтлэлийн төрөл

Авлигын эсрэг үйл ажиллагаа Албан тушаалын тодорхойлолт Албан хаагчдын мэдээлэл Арга хэмжээ Аудитын ил тод байдал Бидний тухай Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний баталгаажуулалт Видео мэдээ Дарга Даргын тушаал шийдвэр Дүрэм журам Ёс зүйн зөвлөл Засгийн Газрын тогтоол, шийдвэр Зөвлөмж, зөвлөгөө Зөвлөмж, зөвлөгөө Зөвлөх үйлчилгээний урилга Илтгэл болон хурлын материал итгэмжлэлийн хүрээ Монгол улсын хууль Нийгмийн баталгааны хөтөлбөр Нээлттэй ажлын байр Нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл Нээлттэй өгөгдөл Оюуны өмч Өргөдөл гомдол Өргөдөл гомдол шийдвэрлэлт Сайд Сайдын тушаал шийдвэр Санхүүгийн ил тод байдал Санхүүгийн тайлан Сорилтын лаборатори Сорьцын хяналт шалгалт Стандарт Стандарт, хэмжил зүйн хэлстийн баримт бичиг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн эзэмшиж байгаа газрын мэдээлэл Стандартын салбар сан Статистик мэдээлэл Сул орон тооны зар Сургалтын зар Сэтгэл ханамжийн судалгаа Тендер Тендерийн тайлан Тендерийн урилга Тендерийн үр дүн Төрийн албаны салбар зөвлөл Төсөв, санхүүгийн мэдээлэл Төсөл, хөтөлбөр Төсөлд санал авч байна Тусгай зөвшөөрөл Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр Үйл ажиллагаа Үйл ажиллагааны ил тод байдал Үйл ажиллагааны тайлан Үйл ажиллагааны тоон тайлан Үйл ажиллагааны төлөвлөгөө Фото мэдээ Холбоо барих Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Худалдан авах ажиллагааны явцын мэдээлэл Хуулийн төсөлд санал авч байна Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө Хүний нөөцийн судалгаа Хүний нөөцийн удирдлага Хэлтсийн дарга Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт Хяналт шинжилгээ үнэлгээ Цаг үеийн мэдээ Цахим сэтгүүл Шилэн данс

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

ЦАХИМ ХОЛБООС

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 472
ЭНЭ 7 ХОНОГ 1714
ЭНЭ САР 2106
НИЙТ 56677

Холбоо барих

Хаяг:
Баян-Өлгий аймаг, Өлгий сум, 13-р баг

Утасны дугаар:
+97670422562


Цахим шуудан: bayanulgii@masm.gov.mn

Баян-Өлгий аймаг | Стандарт, хэмжил зүйн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.